Гишүүнчлэл
Хамтдаа нэг сүлжээ
Үйлдвэр, цуглуулах цэг, салбар холбоод, төрийн бус байгууллагууд холбоонд нэгдэж, салбарынхаа асуудлыг хамтдаа шийддэг.
Гишүүдийн бүрэлдэхүүн
Холбооны гишүүнчлэл нь дахин боловсруулалтын гинжин хэлхээний бүх үе шатыг хамарна.
- Нийт гишүүн байгууллага
- 188
- Энгийн болон аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр
- 66
- Дахивар нөөц худалдан авах цэг
- 160+
- Мэргэжлийн салбар холбоод
- 7
- Төрийн бус байгууллага
- 13
- Салбар зөвлөл
- 2
- Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж буй аж ахуйн нэгж
- 50+
Гишүүнчлэлийн давуу тал
Салбарын нэгдсэн төлөөлөл
Хууль тогтоомж, стандарт, журмын төсөлд гишүүдийн байр суурийг холбоо нэгтгэн хүргүүлнэ.
Технологи, мэдээллийн хүртээмж
Ажлын албадын судалгаа, олон улсын туршлага, сургалт семинарт эхний ээлжид хамрагдана.
Олон улсын сүлжээ
ISWA болон түнш байгууллагуудын арга хэмжээ, төслүүдэд холбоогоор дамжуулан оролцоно.
Хамтын ажиллагааны боломж
Цуглуулах цэг, тээвэрлэгч, үйлдвэрүүдийн хооронд шууд холбоо тогтооно.
Элсэх журам
01
Хүсэлтээ илгээх
Байгууллагынхаа танилцуулга, үйл ажиллагааны чиглэлээ холбооны и-мэйл рүү илгээнэ.
02
Баримт бүрдүүлэх
Улсын бүртгэлийн гэрчилгээ, үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсаргана.
03
Удирдах зөвлөлийн хурал
Хүсэлтийг удирдах зөвлөл хэлэлцэж, гишүүнчлэлийн шийдвэрийг гаргана.
Яагаад холбоонд нэгдэх вэ?
- Салбарын нэгдсэн төлөөлөл
- Технологи, мэдээллийн хүртээмж
- Олон улсын сүлжээ
- Хамтын ажиллагааны боломж