01 / 05·Сав
Нэг лонх.
Зөв сав.
Хуванцар лонхоо хоосолж, «хуванцар» гэсэн саванд хийхэд л дахин боловсруулалтын гинжин хэлхээ эхэлдэг.

Үндэсний холбоо · 2005 оноос
Хог хаягдлыг цуглуулах цэгээс үйлдвэрийн хаалга хүртэл — Монголын дахин боловсруулалтын сүлжээг нэгтгэн зохион байгуулж, 2005 оноос хойш салбарын эрх ашгийг төлөөлж байна.






01 / 05·Сав
Хуванцар лонхоо хоосолж, «хуванцар» гэсэн саванд хийхэд л дахин боловсруулалтын гинжин хэлхээ эхэлдэг.
02 / 05·Тээвэр
Сав болон худалдан авах цэгүүдээс цуглуулсан хуванцрыг ачиж, ялгах, боловсруулах үйлдвэр рүү хүргэнэ. Энэ холбоос тасарвал ялгасан материал дахиад л хогийн цэг рүү буцдаг.
03 / 05·Үйлдвэр
Туузан дамжуулга дээр хуванцрыг төрөл, өнгөөр нь ялгаж, таг, шошго, бохирдлыг салгана. Ижил төрлийн савыг шахаж, том боодол болгон баглана.
04 / 05·Үртэс, мөхлөг
Лонхыг угааж, жижиглэн бутлахад цэвэр хуванцар үртэс гарна. Үртсийг хайлуулж, шүүгээд жижиг мөхлөг болгоно — газрын тосноос шинээр хуванцар гаргах хэрэгцээг багасгадаг.
05 / 05·Шинэ бүтээгдэхүүн
Үртэс, мөхлөгөөс нэхмэлийн утас, шинэ сав, баглаа боодол, барилгын материал хийдэг; лонхны таг зэрэг хуванцраас ийм гудамжны сандал хүртэл гардаг.
02 · Тээвэр
Цэгээс үйлдвэр рүү
Сав болон худалдан авах цэгүүдээс цуглуулсан хуванцрыг ачиж, ялгах, боловсруулах үйлдвэр рүү хүргэнэ. Энэ холбоос тасарвал ялгасан материал дахиад л хогийн цэг рүү буцдаг.
03 · Үйлдвэр
Ялгах шугам
Туузан дамжуулга дээр хуванцрыг төрөл, өнгөөр нь ялгаж, таг, шошго, бохирдлыг салгана. Ижил төрлийн савыг шахаж, том боодол болгон баглана.
04 · Үртэс, мөхлөг
Хоёрдогч түүхий эд
Лонхыг угааж, жижиглэн бутлахад цэвэр хуванцар үртэс гарна. Үртсийг хайлуулж, шүүгээд жижиг мөхлөг болгоно — газрын тосноос шинээр хуванцар гаргах хэрэгцээг багасгадаг.
05 · Шинэ бүтээгдэхүүн
Хог биш — шинэ эд зүйл
Үртэс, мөхлөгөөс нэхмэлийн утас, шинэ сав, баглаа боодол, барилгын материал хийдэг; лонхны таг зэрэг хуванцраас ийм гудамжны сандал хүртэл гардаг.
Өмнө · Дараа
← чирж харьцуулаарай →



Бид хэн бэ
«Хог хаягдал гэдэг нь очих ёстой газраа олоогүй яваа түүхий эдийн нэр юм.»
Олон улсын хатуу хог хаягдлын холбооны үндэсний гишүүн (ISWA National Member) буюу Монгол Улсыг төлөөлөх эрх бүхий байгууллага. Улсын хэмжээнд 188 гишүүн байгууллага — үүний дотор энгийн болон аюултай хог хаягдал дахин боловсруулах 66 үйлдвэр, дахивар нөөц худалдан авах 160 гаруй цэгийг нэгтгэсэн, 20 жилийн түүхтэй мэргэжлийн холбоо юм.
Хог хаягдлын салбарын бодлогыг улс орны хөгжлийн бодлоготой нийцүүлэх, шинжлэх ухаан техник инновацийг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн аюулгүй цэвэр орчинд амьдрахад нь дэмжлэг үзүүлэх.
Бидний тухайДахивар тооцоолуур
1 кг материалыг дахин боловсруулахад хэмнэгдэх CO2 болон эрчим хүчний хэмжээ материал бүрт өөр. Доорх тоо нь салбарын ойролцоо дундаж утга.
Гишүүнчлэлийн бүртгэл
Үйлдвэр, цуглуулах цэг, салбар холбоод, төрийн бус байгууллагууд нэг холбоонд нэгдэж, салбарын нэгдсэн байр суурийг илэрхийлдэг.

Тэргүүлэх төсөл · 2017–2032
Улаанбаатар хотын Нарангийн энгэр болон Цагаан давааны төвлөрсөн хог хаягдлын цэг дээр 8 төрлийн хог хаягдлыг дахин боловсруулах 19 үйлдвэрийг байгуулах төсөл.
Эхний үйлдвэр 2020 оны 1 дүгээр сарын 13-нд ашиглалтад орсон бөгөөд төслийн үйл ажиллагаа үргэлжилж байна.

Гадаад харилцаа